НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Хот тохижилтийн газрын ажилтай танилцлаа
2020.11.25
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Хот тохижилтийн газрын ажилтай танилцлаа

11-р сарын 24-ны өдөр 08:00-18:00 цаг хүртэл орсон цасыг арилгахаар 84 машин мехнизм ажиллаа.

Өчигдөр тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ  давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэлээ.

Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж, халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлэв.

Хот тохижилтын газрын удирдлагууд болон хэлтсийн дарга, ахлахууд хуваарийн дагуу зам талбайд хяналтаар ажиллаж, зам талбайн үйлчлэгч нарыг 17:00 цагаас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулж байна. Зам талбайд нийт 193 тн бодис цацсан байна.

Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлыг харгалзан давс, бодисыг үргэлжлүүлэн цацахаар болжээ. 

11-р сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 3-р гудамжинд хөрсний ус гарснаас үүдэн гудамж талбай, айл өрхийн үүдэнд мөстөлт үүсчээ.

Мөсдөлтийг нийслэлийн төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн төлөөлөгч 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж нартай хамтран саналыг Нийслэлд уламжилсаны дагуу нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран Хот тохижилтын газар гудамжны мөсийг арилгалж шороо асган зам талбайг янзалж буй ажлын явцтай дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Алтансүх, 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж нартай хамт танилцаж ажиллав.

11-р сарын 21-ны бямба гарагт Хот тохижилтийн газрын үйл ажилтай Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн  газар дээр нь ирж танилцан үүрэг чиглэл өглөө.

Цас 2020.11.19-ний өглөөнөөс эхлэн 2020.11.20-ны 02:00 цаг хүртэл орсонтой холбогдуулан өөрийн байгууллагын хариуцсан зам талбайн цэвэрлэгээг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж цэвэрлэснээр өглөөний 04:50 цагийн байдлаар 80%-тай байна.

 
 

ШИНЭ МЭДЭЭ