МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: 16 хувиар татвараас чөлөөлөөд байхад одооных нь үнээр өгч болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа.

З.Мэндсайхан сайдаар дамжуулж хүнс, малын тэжээл авах гэж байгаа ард иргэддээ 40 тэрбум төгрөг дайж явуулах гээд байгаа юм. Замд нь луйвардуулаад, цавчуулаад хаячих вий гэдгийг гишүүд асуугаад байгаа. Үндсэндээ та компаниудтай гэрээ байгуулна гэж байна. Бид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд байгаа юм биш. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, хүүхдийн хоолны мөнгөнөөс хасаж байгаад 39 тэрбум төгрөгийг таниар дайлгаж явуулах гээд байгаа юм.  

16 хувиар гааль, НӨАТ-аас чөлөөлөөд байхад одоо орж байгаа үнээр нь өгнө гэдэг бол байж болохгүй зүйл. Тэгсэн дор бол яг эцсийн хэрэглэгч болох малчид, эмзэг бүлгийн иргэддээ 39 тэрбум төгрөгөө аваачиж өгч, тэдэнд хүртээлтэй болговол хамаагүй үр дүнтэй зах зээл дээрээ очсон алхам болох уу? Энэ талаар та нар бодсон уу?

Өнөөдөр үнэ нэмэгдчихлээ, үнийг тогтвортой барих гэж байна гэдэг утгагүй яриагаа зогсоогоод өртөгийн шинжилгээ хийсэн үү? Хүнс, малын тэжээл гаалиар орж ирээд, хаана очиж, хаана үнэ өртөг нь нэмэгдээд байгаа юм бэ? Дэндүү шударга бусаар нэмэгдээд байгаа гэсэн судалгаа, тооцоо байна уу?

Хүнс, малын тэжээл авч буй ард иргэддээ Бэлчээр ашиглалтын холбоо, Нийгмийн түншлэгч байгууллагууд, Үйлдвэрчин болон ард иргэдийн төлөөлүүдтэй нийгмийн түншлэгч хүрээнд  ярилцаж хэлэлцээрт орсон уу?

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.

Энэ хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн, хүнсний холбоод, мал аж ахуйн ТББ-аас хандалт авсан. Үнэ хаана нэмэгдээд байгаа гэхээс илүүтэй эрэлт нийлүүлэлтийн улиралд явж байгаа. Нийлүүлэлт багасахаар үнэ өсөөд хомсдол бий болоод байгаа юм. Бид нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, хангамжийн хэмжээг нэмэгдүүлье, энэ хэмжээгээр үнийн хэмжээг бууруулж, тогтвортой байлгая гэдэг бодлогыг баримталж байгаа. Хөнгөлж байгаа татварын хэм хэмжээгээр үнэ өсөлтийг барьж байна. Зохиомол үнэ үүсэхээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хуулийн төслийг барьж байна. 

ШИНЭ МЭДЭЭ