2020.12.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
С.Ганбаатар: Эрдэнэт, Дархан хотуудын асуудлууд дээр онцгойлж тусгасан, ярилцсан зүйл байна уу?
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Эрдэнэт, Дархан хотуудын асуудлууд маш их хөндөгдөж байгаа. Энэ асуудлыг онцгойлж тусгасан, ярилцсан зүйл байна уу?
Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.
Байнгын оршин суугч нарт тавих шаардлагын хугацаанууд нь хоёр хууль дээр, өөр өөр заагдсан байсан учраас Үндсэн хуулийн цэц хэлэлцээд хуулийн цэгцлэх шаардлага гарсан байна. Хамгийн гол асуудал нэр дэвшигчид байх шаардлага гэдэг дээр, тухайн орон нутагтаа 180 хоногоос доошгүй хоногийн өмнө орон нутагтаа бүртгүүлсэн хүнийг байнгын оршин суугч гэнэ гэсэн зохицуулалтууд байгаа.