НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Хот тохижилтын газрын ажилтнуудад хүнсний тусламж өглөө
2020.12.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Хот тохижилтын газрын ажилтнуудад хүнсний тусламж өглөө

Нийслэлийн хот тохижилтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн 6 дүүргийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, Төвлөрсөн хогийн цэгүүдийн хог дарж булах, Нийтийн бие засах газрын үйлчилгээ, зам цэвэрлэгээ, хог тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хийж, гүйцэтгэж байна. 

Ургах нарнаас өмнө ажлын талбартаа гарч, нийслэлийн иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөлийнг бүрдүүлж байдаг тус газрын хамт олон Коронавируст цар тахлын энэ үед үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна. 

Хот тохижилтийн газрын дарга Б.Мөнхцэцэгийн санаачилга, хүсэлтийн дагуу хүнд амьдралтай, дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай ажилтанууд буюу зам талбайн үйлчлэгч, шуурхай албаны ажилчид, ачигч, ногоон байгууламжийн  ажилчдад Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хүнсний дэмжлэг үзүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ