НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1164 ажилтан гүйцэтгэжээ
2020.12.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1164 ажилтан гүйцэтгэжээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1164 ажилтан гүйцэтгэсэн байна. 

Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг нийт зам талбайн цас мөсний цэвэрлэгээнд хяналт тавьж, цэвэрлэсэн цасаа тухай бүрт нь ачих үүрэг чиглэл өгч ажилласан байна.

12-р сарын 05-ны өдөр 79 удаагийн рейсээр 176.6 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 19 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ