НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Б.Мөнхцэцэг СХД-ийн зарим хорооны иргэдэд хүнсний тусламж үзүүллээ
2020.12.07
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Мөнхцэцэг СХД-ийн зарим хорооны иргэдэд хүнсний тусламж үзүүллээ

Ковид-19 цар тахлын энэ үед Нийслэл, орон нутгийн  удирдлагууд амны хаалт, бээлий зэргийн тусламжийг ард иргэддээ хүргүүлэн дэмжин ажиллаж байна.

СХД-ийн Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, Хот тохижилтийн газрын дарга Б.Мөнхцэцэг, СХД-ийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Алтаншагай нар хамтран  сонгогдсон тойрог болох СХД-ийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороодын иргэддээ сэтгэлийн дэм болгон хүнсний тусламжийг бэлтгэн, хороодын дарга нарт хүлээлгэн өглөө.

СХД-ийн Засаг даргаас Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Хот тохижилтын газрын даргаар өнөөг хүртэл ажиллаж байгаа Б.Мөнхцэцэгт ажлаа мэддэг, ард иргэдээ ойлгон дэмждэгт талархан, сэтгэл хангалуун байгаагаа СХД-ийн иргэд илэрхийлсэн байна.

 

ШИНЭ МЭДЭЭ