МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

С.Ганбаатар: Харилцан хяналттай байх зарчмыг алдагдуулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Харилцан хяналт гэдэг үг түрүүн хэлсэн. Түүний эсрэг захирагдах ёс гэж байнга ярьдаг. АТГ гэдэг бол Засгийн газрыг хянах байгууллага. Засгийн газар авлига авах магадлал хамгийн ихтэй. 14 их наяд төгрөгийн төсвийн мөнгөний шийдвэр гаргадаг. 32 их наяд төгрөгийн дүнтэй төрийн амчит байгууллагын даргыг томилдог. Тэднийг хянах гэж АТГ байдаг. Оюутолгойн гэрээ гэдэг энэ ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэрийг гаргадаг. Ингэхийн тулд харилцан хяналттай байхын тулд АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилдог. Харилцан хяналттай байж, checking balance гэдэг чинь ардчиллын хамгийн том үнэт зүйл. Тиймээс УИХ-аас дарга, дэд даргыг нь томилоод харилцан хяналттай байж, нөлөөлөлд орох шийдвэр шударга гаргадаг болохын тулд би үүнийг дэмжихгүй байна. Ялангуяа сонгон шалгаруулалтыг шударга явуулдаг байх ётсой гэж үгээ хэлж байна."

ШИНЭ МЭДЭЭ