НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч, нийт 200 ажилчдад хүнсний тусламж үзүүллээ
2020.12.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч, нийт 200 ажилчдад хүнсний тусламж үзүүллээ

Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа хүмүүсийн нэг бол Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг юм.

Тэрээр Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, хальтиргаа гулгааг арилгаж нийт иргэдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн түрүүнд зам талбайдаа гарч ажилладаг ЗАМ ТАЛБАЙН ҮЙЛЧЛЭГЧ, АЧИГЧ , ЖОЛООЧ нартаа Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжаар болон ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн тамирчин Заяагийн тусламжаар нийт 200 ажилчиддаа хүнсний тусламж үзүүллээ.

Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг: Хот тохижилтын ажилчдын нөхцөл байдлыг ойлгон тусласан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамт олон болон тамирчин залуу Заяагийн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 
 

Түүнчлэн цар тахлын үед Хот тохижилтын газар нийт ажилтан, ажилчдынхаа дархлааг дэмжих зорилгоор "Дархлаажуулалтын аян"-ыг 2020/12/14-ний өдрөөс 2021/02/14-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд эхлүүлээд байна.

ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХЦЭЦЭГ: Энэхүү аяны арга хэмжээнд туслаж, дэмжсэн "Вайлд берри" ХХК-д нийт хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлж танай хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ