2020.12.17
Улстөр

С.Ганбаатар: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ бол нэг хүнд зориулсан заалт юм. Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүйн төлөө 2009 оноос хойш арван жил сонгох сонгогдох эрхэнд нь халдаж байгаа. Нэг үе та нарыг удирдаж явсан та нарын хамтран зүтгэгч юм. Оюу-Толгой уул уурхайн баялагийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздүүдэд чирэгдэж, гүтгэгдсэн хүн.

Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд хуулиараа битгий халдаачээ. Энэ заалтыг эсэргүүцэж би кнопоо дарсан. Үүнийг тайлбарлаж, бодож үзэхийг хүсэж байна. Хэдий болтол Монгол хүний сонгох, сонгогдох эрхэнд хууль бусаар, асар их эрх чөлөөг нь хязгаарлах вэ? Энэ заалтын 26.6 гүтгэж авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад тэгээд сонгох, сонгогдох эрхэнд нь халдаад байгаа явдлыг та нар эргэж бодох хэрэгтэй. Тэртэй тэргүй хэнийг сонгох сонгохгүйгээ ард түмэн өөрсдөө шийддэг. Өмнөөс нь битгий шийдээчээ гэдгийг дахин дахин анхааруулж хэлмээр байна. Энэ заалтыг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ