2020.12.23
Орон нутгийн хөгжил
ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийг эмчилгээ нэн шаардлагатай байгаа 10-н өвчтөнд хүлээлгэн өглөө
Хассуурь сангаас санаачлан Монгол Эм Импэкс Концерн-той хамтран Куба улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох чихрийн шижингийн хөлний шарх эдгээх ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийг эмчилгээ нэн шаардлагатай байгаа 10-н өвчтөнд хүлээлгэн өглөө.
Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог бөгөөд энэ өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн 20 хувь орчимд хөлний хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулах эрсдэлд ордог байна.