Зарим аж ахуй нэгжийг орлогын албан татвараас хөнгөлж, чөлөөлнө
2020.12.25
Эдийн засаг, Худалдаа

Зарим аж ахуй нэгжийг орлогын албан татвараас хөнгөлж, чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.25\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг болно хэмээн тооцжээ.

Төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар уншиж танилцууллаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлээгүй учир, санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.


 

Товч дурьдахад, Уг хуулийн төсөлд 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна

ШИНЭ МЭДЭЭ