С.Ганбаатар нарын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ
2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар нарын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ТӨСӨЛД

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд тэдний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан "Энэ зарчмын зөрүүтэй санал байнгын хороо дээр дэмжигдээгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүстэй нь ярилцаж үзсэн. Тиймээс энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд явах нь зөв байна" гэж хэлсэн юм.

Ингээд гишүүдийн 72.1 хувийн саналаар тус зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. 


Зарчмын зөрүүтэй саналынхаа талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлсэн юм.


ШИНЭ МЭДЭЭ