НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Хот тохижилтийн ажилтан О.Самданцэрэнг Нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарууллаа
2020.12.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хот тохижилтийн ажилтан О.Самданцэрэнг Нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарууллаа

Нийслэлийн Хот тохижилтын газрын ачигч О.Самданцэрэнг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарч ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ орон сууцны БАТЛАМЖ гардан авлаа. 

Нийслэлийн хот тохижилтын газарт 2007 оноос хойш ачигчаар ажиллаж байгаа 1961 онд төрсөн ахмад ажилтан О.Самданцэрэн нь нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлын байран дээр нь шагналыг гардууллаа. Мөн ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ орон сууцны БАТЛАМЖ олгосон байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг: Нийслэл хотынхоо өнгө үзэмжийн төлөө цаг наргүй ажиллаж, хүнд хэцүү үед ч ажлын байр дээрээ байдаг ажилчны нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар таньд баярласнаа илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Нийслэлийн Хөдөлмөрийн аварга О.Самданцэрэн танд баяр хүргэе мөн цаашдын ажилд нь амжилт хүсч, эрүүл энхийг хүсье.

Мөн Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг Ковид-19 цар тахлын хүнд үед нийт ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө нилээдгүй ажлуудыг хийж байна.

  1. "Ард даатгал"-д нийт 667 ажилтан ажилчидыг даатгуулжээ.
  2. "Дархлаажуулалтын аян"-ыг 2 сарын хугацаатай 2020.12.14-өөс эхлэн зохион байгуулан өдөр бүр аарц, чацарганыг ажилчиддаа өгч байна.
  3. Нийгмийн хүрээнд нийт 667 ажилтан ажилчиддаа PCR шинжилгээнд 2020.12.3-2020.12.24-ний өдрүүдэд хамруулж дууссан байна.

ШИНЭ МЭДЭЭ