МҮЭХ Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, дэмжлэг аван ажиллаа
2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

МҮЭХ Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, дэмжлэг аван ажиллаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2020 оны 12 сарын 23-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд цахим, танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Тус ажлын хэсгийн хуралд техникийн ажлын хэсгийн гишүүн МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг нар оролцож Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төсөлд тус холбооноос өгөөд байгаа үндсэн саналуудыг УИХ-ын гишүүдэд танилцуулах, дэмжлэг авах чиглэлээр ажиллалаа. Ажлын хэсгийн хурал ирэх долоо хоногт үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ