НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Нийслэлийн Хот тохижилтын ажилчид Нийслэлийн Засаг даргаас байрны түлхүүрээ гардан авлаа
2020.12.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нийслэлийн Хот тохижилтын ажилчид Нийслэлийн Засаг даргаас байрны түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Хот тохижилтийн ажилтан, хог тээврийн ачигч Осорын Самданцэрэн, зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нарт ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ орон сууцанд орох БАТЛАМЖИЙГ 12-р сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь гардуулж өгсөн билээ.

Нийслэлийн хот тохижилтын газарт 2007 оноос хойш ачигчаар ажиллаж байгаа 1961 онд төрсөн ахмад ажилтан юм.

Харин өнөөдөр шинэ байрандаа орж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар даргаас байрны түлхүүрээ гардан авлаа.

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХЦЭЦЭГ: НИЙСЛЭЛ ХОТЫНХОО ӨНГӨ ҮЗЭМЖИЙН ТӨЛӨӨ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ, ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД Ч АЖЛЫН БАЙР ДЭЭРЭЭ БАЙДАГ АЖИЛЧНЫ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГСӨН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯБАЗАР ТАНЬД БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЖ, АЖЛЫН АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

ШИНЭ МЭДЭЭ