2020.12.30
Орон нутгийн хөгжил
Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа 250 иргэдэд дархлаа дэмжих хэрэглээний зүйлс хүргүүллээ
КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улсад үүсч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүд өөрсдийн тойргийн иргэдэд үзүүлэх тусламж, дэмжлэг үргэлжилсээр байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар 2020 оны 12-р сарын 30-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төрөх, Хүүхдийн эмнэлэг, Сувд сувилал, Ар тооромт, Тана арцат, Дөлгөөн арц, Хасу манал, Зүүхэн, Тунгалаг тамир зэрэг эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа 250 гаруй иргэдэд дархлаа дэмжих вакус, витамин бусад хэрэглээний зүйлс илгээснийг хүргэлээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хүргэсэн гишүүдийн хандив, тусламжид тэд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсээд "Үргэлжид ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй гурван гишүүндээ баярлалаа" хэмээсэн сэтгэгдлүүд илгээсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12