МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Х.Ганхуяг: Шүүхэд хариуцлагаас гадна санхүүгийн арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Шүүхийн үйл ажиллагаа хэдий чинээ шударга байна улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд эерэг байна. Олон улсын судалгаагаар манай улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 186 улсаас 125 орсон. Эндээс хархад манай шүүх хараат байдалд орсон, нөлөөнд автаж байна гэж харагдаж байгаа.

Шүүхийг шударгаар ажиллах боломж олгохдоо хариуцлагаас гадна санхүүгийн арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй. Шүүгч, шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хэрхэн хангаж байгаа вэ? Хуулиас гадна шүүгчдийн ёс зүйн дүрэм орж байгаа юу? Шүүгчид сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1-2 жил өнгөрсөн бол сахилгын хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгээд хөөн хэлэлцэх хугацаа 1-2 жил гэсэн төсөл Засгийн газраас орж ирсэн. Ажлын хэсэг дээр 5 жил болгосон.Сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн зарчмын санал орж ирсэн. Шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг анхаарах болсон.

Сүүлийн 7 жил хөрнгө оруулалт тэг. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн асуудал энд яригдаж байна. Дараагийн хэлэлцүүлэг дээр тогтоолын төсөл яригдаж байгаа.Энд их мөнгө яригдахгүй юм байна лээ.

ШИНЭ МЭДЭЭ