МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Гишүүд хүмүүсийн эрх ашгийн төлөө энэ хуулийг дэмжинэ гэдэгт итгэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ хуулийг дэмжиж байна. УИХ-ын янз бүрийн бүлэглэлүүдийн шахалт, дарамт их байдаг. Тамхи, архи, Тавантолгой, ГОК, Оюутолгойн бүлэглэлүүд үе үедээ дарамталдаг бид шаналдаг. Хуурамч нефьтийн бүлэглэлийн дарамтанд өмнөх парламент орсон байна гэсэн үг. Энэ удаагийн парламент ард түмнээ төлөөлж хүмүүсийн эрх ашгийн төлөө энэ хуулийг дэмжинэ гэж туйлаас итгэж байна. Бас орж ирж байгаа явдалд би талархаж байна. 

Ц.Анандбазар гишүүн маш чухал зүйл хэллээ. Шударгаар шатахуун  импортолж оруулж ирдэг хүмүүсийн эрх ашиг энд хохирч байгаа. Төрөөс стандарт тавих, татвар тавих хоёр үндсэн зорилго байдаг. Хоёуланг нь тавихгүй бол төр буруу хүмүүсийн халаасанд орсон байна гэсэн үг. 60-70 тэрбум төгрөгний төсөвт мөнгө орж ирнэ. Ингэхээр хуурамч дайвар бүтээгдэхүүн нэртэй, Монголын эдийн засгийг хэврэг болгон эвдэлж байгаа энэ хуулиас олон зүйл эхэлнэ. Энэ хуулийг гишүүд дэмжиж өгөөд, бүлэглэлүүдэд цохилт өгдөг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг гэсэн байр суурийг илэрхийлнэ гэж би уриалж байна, итгэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ