УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэжээ
2021.01.27
Улстөр

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн даваа гарагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэрбээр Засгийн газрыг Оюутолгойд сөрөг нэхэмжлэл гаргахыг шаардаж байгаа юм.

Тэгвэл түүний эрүүл мэндийн дүгнэлт өлсгөлөнг зогсоох шаардлагатай гэж гарчээ. Тодруулбал зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй. Биеийн дулааны хэм, артерын даралт буурсан тул өлсгөлөнг зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ