МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн иргэд дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа оруулах боломжтой
2021.03.24
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн иргэд дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа оруулах боломжтой

Тухайн орон нутгийн хөгжлийн үр шимийг хэн хүртдэг вэ? Мэдээж дүүрэг, хороондоо амьдарч байгаа иргэд, ахмадууд, бяхцан хүүхдүүд хүртдэг. 

Монгол Улс, тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, хороодын дунд орших тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газар, дэлгүүр үйлчилгээний газрууд, барилга, орон сууц, зам, зогсоол гэх мэт хүн амьдрахад ч бэрх хэсэг байхад хөгжил нь хүний нүдэнд ил харагдаад явж байгаа нь ч бий. 

Тэгвэл Хассуурь сангийн санаачилгаар Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг иргэдийнхээ санал дээр тулгуурлан сонгож, санхүүжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Баянгол дүүргийн иргэд амьдарч байгаа дүүрэг, хорооныхоо хөгжилд өөрийн саналыг өгөөд, хийгдэх бүтээн байгуулалтыг сонгон, санхүүжүүлэх боломж ийнхүү нээгдэж байна. 

Ингэхдээ SmartUB айппликейшн ашиглан санал хүсэлтээ өгөх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль шинээр барих, дугуйн зам, орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар, гадна дулаалга, нийтийн эзэмжшлийн талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зэрэг саналаа өгөх юм. 

Иргэдийн санал хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авч байна. 

ШИНЭ МЭДЭЭ