2021.03.25
Хүний эрх

С.Ганбаатар: Шийдвэр гаргагч дарга нар гарын үсгээ худалдаж, хүний эрхийг зөрчиж байдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Хүний эрх бол шийдвэр гаргагчдаас иргэнийг хамгаалах тухай хууль юм. Адууны хулгайч эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хортой архи хийж зарсан ААН эрүүгийн хариуцлага хүлээдэг. Харин шийдвэр гаргагч дарга нар гарын үсгээ худалдаж, ард түмнийг хохироовол энэ хүний эрхийн асуудал болдог. Хүний эрхийн конвенцийн эхэнд ч "Хүний эрх зөрчигч бол шийдвэр гаргагч" гэж байдаг. Төрөөс яаж иргэнийг хамгаалах тухай хууль юм. Тиймээс миний асуух асуулт бол, 

1. Хүний эрх бол орлого, ажилтай байх, ядуурлаас гаргах явдал. 3 сая хүнийг ажил орлоготой болгох, уул уурхайн баялгийг нь ерөнхий сайд нь гадныхантай нийлж худалдан зараад, идээд уусан байгаа аймшигтай асуудал хүний эрхийн зөрчил мөн үү? Үүнийг хэлж өгөөч? олон сая хүнийг ажилтай болгох баялгийг цөлмөөд дээрэмдсэн. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү?

2. Үүнийг нь ойлгож, ярьж, тэмцэж, хичээж байгаа хүний нэр хүндийг гутаан харлуулж, уул уурхайн баялгаасаа идэж уусан мөнгөөрөө хэвлэл мэдээллийг худалдан авч маш их сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа явдлыг энэ хуульд Хүний эрхийн хамгаалагч гэж үзээд хамгаалах ямар заалт байгаа вэ?

3. ҮЭ бол ажил олгогч, бизнес эрхлэгч, төрийн өмчийн компаниудад хүний эрх хамгийн их зөрчигддөг."

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ