УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Согтууруулах ундааг худалдах цэг, зарах өдөр зааж өгснөөр сөрөг үр дагавар гардаг. Үүний оронд тусгай зөвшөөрлийг ангилалтай болгож, ангилал бүр нь өөр өөр төлбөртэй болгож чадвал үр дүн гарна. Өдөр бүр архи зарж байвал төлбөр өндөр, архины градус 18 аас дээш бал бас төлбөр нь нэмэгддэг. Харин 18-аас доош градустай согтууруулах ундаа зарах бол төлбөр нь бас өөр байхаар зохицуулалт оруулах гэх мэт санхүүгийн арга хэрэгсэл ашиглах хэрэгтэй.
Заавал хянаж, цагдаад байвал үүний үр дүнд авилга гар ирдэг. Хуулийн төслийн 33.2-т согтууруулах ундааны логонд түүхэн хүний нэр ашиглахыг хориглоно гэсэн заалт байна. Архи, ундааны үйлдвэр эрхлэгчид бол хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид. Яг энэ заалтаараа хуулийн төсөл батлагдвал Чингис хааны нэртэй архи хийж чадахгүй харин Орос, Хятадад ийм нэртэй архи үйлдвэрлэгдэх юм байна.
Уг нь бид Монгол брэнд болсон бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах ёстой байтал үүнийг нухчан дарж болохгүй. Ер нь лалын шашинтай улсаас бусад улсад ийм зохицуулалт байхгүй. Парисын конвенцид бид нэгдсэн улс. Манайх энэ янзаараа явбал Чингис хаан гэсэн брэндээсээ салах гээд байна.