Vip expert шинэ сэтгүүл уншигч таны гарт хүрч эхэллээ
2021.04.06
Улстөр

Vip expert шинэ сэтгүүл уншигч таны гарт хүрч эхэллээ

“Нэр хүндийг өсгөж, дүр төрхийг бүрдүүлнэ” уриатай улс төр, мэдээ мэдээллийн улирал тутмын шинэ сэтгүүлийн анхны дугаараа уншигч таны өмнө дэлгэж байна.

Монгол Улсын парламентын түүхийг тэмдэглэн бичиж, хууль, тогтоолыг бүртгэн, нийтлэх үйл ажиллагааг 2008 оноос өдгөөг хүртэл тууштай хийж буй Vip76.mn вэбсайтын редакц “Vip Expert” шинэ сэтгүүлийг эрхлэн гаргалаа.

“Vip Expert” сэтгүүл анхны дугаартаа “Бага үндсэн хууль” гэж нэрлэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг онцгойлж сонгон, хууль батлагчийн байр суурийг нэгтгэн бичлээ.

Хоёрдахь парламентаа чадварлаг манлайлан удирдаж буй Гомбожавын Занданшатарыг УЛС ТӨРЧ буландаа урьж, хууль батлах үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлал, улс орныхоо хөгжлийг хэрхэн харж байгааг уудлан ярилцсаныг та уншаарай.

Монгол Улсын найм дахь парламент энэ цаг үедээ шинэ түүхийг бүтээж, цаасгүй, цахим парламент болж, Үндсэн хуулийг амилуулах эрх зүйн шинэчлэлүүдийг хийсэн зэрэг заавал дурьдах нь зүйтэй үйл явдлуудыг “ТОВЧХОН” буландаа тоймлон орууллаа.

Нийгэм, салбартаа зайлшгүй шинэчлэлийг хүлээж буй, 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлагдах хууль, тогтоомжуудыг салбарын мэргэжилтнүүдээс тодруулан “ЛОББИ” буландаа эмхэтгэсэн бол өнгөрөгч улиралд улс төрд өөрийн өнгө аяс, хийсэн үйлдлээрээ тодорсон улс төрчдийг “ГОЛ ДҮР” булангаас хараарай.

Дэлхий нийт цар тахлын аюулаас зугтах бус зэрэгцэн алхаж, тэмцэж байгаа өнөөгийн цаг үед Монгол Улсад дотоод аялал жуулчлалыг дэмжин эх орноороо аялаж амрахад хамгийн таатай 10 амралтын газрыг уншигч танд санал болгон цогц мэдээллийг мэргэжлийн хүмүүстэй хамтран бэлтгэж “LIFESTYLE” булангаараа танилцуулж байна.

Улстөрч хүний үзэл бодол, зан чанар, ажлын амжилтыг хүүрнэн өгүүлэх сонирхолтой ярилцлагыг “Vip зочин” булангаас уншаарай.

Хуулийн засаглал, түүнд оролцогчдын мэдээллээс эхлээд улс төрчийн болон мэргэжлийн экспертүүдийн ярилцлага, нийтлэлээр үргэлжилж, аялал жуулчлал, зар сурталчилгаа хүртэл өрнөсөн VipExpert сэтгүүл таны сонирхлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэрвээ та сэтгүүлийн агуулга, мэдээлэлтэй холбоотой санал, сэтгэгдэл хуваалцахыг хүсвэл info@vip76.mn хаяг руу имэйл бичин, бидний үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулбал бид баяртай хүлээж авах болно. 

ШИНЭ МЭДЭЭ