МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Ганхуяг: Нэг удаа татвар тэглээд өнгөрөх биш цаашид газар тариалангийн салбараа хэрхэн эрчимжүүлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Дээрх хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Газар тариалан, ХАА чиглэлд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас дөрвөн жилийн хугацаанд төлөвлөн ажиллаж байгаа зорилтууд юу байна вэ? НӨАТ-ын татварыг тэглээд зорилтууддаа хүрэхээр эрэмбэлж байгаа ажлуудын нэг болж чадаж байна уу?

Төсөвт үүсэх цоорхойг хаанаас хэрхэн нөхөх вэ?

Цаашид энэ салбаруудыг эрчимжүүлнэ гэж ярьж байгаа нь ямар ажил хийгдэхийг хэлж байна вэ?

Химийн бордооны асуудал яригдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нэг учраас УУХҮЯ-тай хамтран хийлгэж буй судалгаа шинжилгээ байна уу?Цаашид газар тариалангийн салбараа эрчимжүүлэн ажиллах ямар төлөвлөгөө байна вэ?"

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ