МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: МҮЭХ-ны байр суурийг дэмжиж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Татвар Засгийн газар, УИХ өөрөө шийднэ. Нийгмийн даатгалыг аж ахуй нэгж, ажилчид цалингаасаа өгч ирээдүйгээ баталгаажуулдаг. Үүн дээр шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн байгууллагын дархан эрх.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дархан эрх. Үүн дээр хүч түрж орж болохгүй. МҮЭ-ийн холбоо, Ажил олгогчдын холбооны саналыг сонссон уу? МҮЭХ-ны байр суурь болох 2021 оны долдугаар сарын 01 гэсэн үндэслэл зөв.  

ШИНЭ МЭДЭЭ