МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Хөгжлийн төлөвлөгөөний үр ашгийг хэрхэн харж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

"Байнгын хорооны санал дүгнэлтээс нэг асуулт асууя. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ХААИС-ийн барилга барих асуудлыг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Гэтэл 100 км-ын наана байгаа Дархан хотод ХААИС-ийн салбар сургууль байгаа бөгөөд одоогийн байдлаар 1600 оюуны орон тоо бэлэн. Яг одоо 460 оюутан л суралцаж байна. Дотуур байр нь 350 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Одоо 100 оюутан байна. Дархан, Сэлэнгийн бүс нутгийг Монгол Улсын газар тариалангийн бүс нутгаар зарласан. Хөгжлийн төлөвлөгөөний үр ашгийг хэрхэн харж байгаа юм бэ? Үүнийг тооцоолсон уу?

Дарханы замын гүйцэтгэлийг ирэх онд гүйцээнэ гэж тусгасан байна. Одоо бол 2, 4 дүгээр багц /Азийн хөгжлийн банкны/ эхлээгүй. Үүнийг яаж дуусгана гэж харж байгаа вэ? Мөн 1, 3, 5 дугаар багцыг 7 дугаар сарын 1 гэхэд дуусгана гэж салбарын сайд хэлсэн. Амжих юм уу?"

ШИНЭ МЭДЭЭ