МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Энэ яам хүчтэй, чадалтай байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

Мэргэжлийн боловсролын салбарыг сүүлийн 10 жил завхарсан байдлаас нь салгаж, боловсролын салбар уруу нь буцааж ирүүлэх нь зөв зүйл. Үүн дээр зарим гишүүдийн хэлж байгаа санал бодлыг сонсох хэрэгтэй. Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яам нь Үндэсний хөгжлийн агентлагийг яам болгож байна. Эрх хэмжээ нь хүрэхгүй, сангийн яамтайгаа ажиллаж чадахгүй. Энэ яам хүчтэй, чадалтай яам байх хэрэгтэй. Төсвийг үр ашигтай байлгах, улсын хөгжлийг урагшлуулахад энэ яам үр дүнтэй ажиллах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ