2021.12.02
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн 16-р хорооны иргэдтэй уулзлаа
Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчэнлин хийд орчмыг Соёл, Аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулж, иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор тус хорооны Иргэний танхимд уулзалт хийлээ.
2021 онд Гандан орчмын айл өрхийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор шинэчилсэн ТЭЗҮ хийгдэж байгаа бөгөөд уулзалтанд оролцсон иргэдийн зүгээс дараах саналыг ирүүллээ.
- Айл өрхийг ипотекийн зээлд хамруулах
- Ганданг автомашингүй бүс болгох
- Төрийн бус байгууллага болон иргэдийн оролцоотой ажлын явцад хяналт тавих
- Албан ёсны СӨХ-тэй болж, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх замаар төлөвлөсөн ажлыг цаг хугацаандаа дуусгах зэрэг саналыг хэлж байлаа.
Тус уулзалтыг Х.Ганхуяг гишүүн санаачилж, 16-р хорооны засаг дарга Х. Энх-Эрдэнэ хамтран зохион байгуулсан байна.