https 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн өндөр дээд одон, медалиар шагнуулсныг гардууллаа
2021.12.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төрийн өндөр дээд одон, медалиар шагнуулсныг гардууллаа

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа багш нарыг төрийн өндөр дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

    164 дүгээр цэцэрлэгийн багш Нямдоржийн Оюунцэцэгийг “Алтан гадас” одонгоор

    164 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Насан-Очирын Намжилмааг Хөдөлмөрийн хүндэт медалиар

  164 дүгээр цэцэрлэгийн багш Нямсүрэнгийн Пүрэвсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг төрийн дээд одон медалиар шагнагдсан багш нартаа баяр хүргэж, Монгол улсын ирээдүй болсон багачууд хүүхдүүдийг эрдмийн их замд хөтлөж яваа багш нарынхаа Эрдэм мэдлэг түгээх гэгээн үйлсэд нь амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ