
2022.03.10
Орон нутгийн хөгжил
Н.Наранбаатар: Орон нутагт боловсон хүчин, түүн дотор нарийн мэргэжлийн эмчийн хомсдол их байна
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж эмч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.
Хамгийн тулгамдсан асуудал бол боловсон хүчин, түүн дотор нарийн мэргэжлийн эмчийн хомсдол байна. Ер нь аймгийн хэмжээнд ялангуяа сумдад төрийн албанд ажиллах хүн байхгүйгээс олон орон тоо сул байна.
Гол шалтгаан нь:
- Төрийн албан хаагчдын цалин бага
- Төрийн албан хаагчдийн орон сууцны хангамж муу, түрээс өндөр
- Төрийн албаны шалгалтын босго өндөр
- Уул уурхайн компанийн цалин өндөр