МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Н.Наранбаатар: Хяналт, шалгалтыг зогсоовол байгаль орчны асуудал гаарч мэднэ

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Дэмжих шаардлагагүй хуулийн төсөл гэж харж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчин, хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах, амь насыг хамгаалах гэж, хор хөнөөлтэй үйл ажиллагааг зогсоох гэж ажилладаг.

Хуулийн төсөлд "Осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ гэж заасан байна. Үүнийг уншихад хүний амь нас эрсэдсэн хойно, эд хөрөнгө байгаль орчинд хортой нөлөөлсний дараа шалгалт хийх нь гэж ойлгогдож байна. Гурван жилийн хугацаанд хяналт шалгалтыг зогсоосонтой холбоотой уул уурхайн бүтээн байгуулалт, гол мөрнийг бохирдуулж байгаа асуудал гаарна. Энэ стандартгүй буруу зөрүү барьж байгаа барилга олширно, хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, эрүүл мэндийн асуудал нэмэгдэнэ.

Хууль гаргаж хавтгайрахын оронд жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж батлуулаад явах нь зүйтэй. Тухайлбал, МХЕГ-ын ирэх жилийн төлөвлөгөө шалгалтыг Шадар сайд баталдаг. Төлөвлөгөөндөө давхардлыг засаад эрсдлийн үнэлгээ хийгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах шаардлагатай.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ