2022.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Ганбаатар: Газар дээр нь ажиллаж байж шийдвэр гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Эрх баригчид аа, өнөөдөр Монголын хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй тартагтаа тулаад сэхээнд орчихсон байгаа нь энэ шүү дээ. Энэ засгийн газар гэлтгүй, өмнөх засгийн газрын харалган, үрэлгэн байдлаас болж хөдөө аж ахуйгаа бид алдчихсан. 1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт ороход хөдөө аж, ахуй аж үйлдвэрлэлийн орон байлаа. Одоо дэлгүүр улс болчихсон. Энэ салбарын мэргэшсэн байгууллагууд хамтын гэрээ, хэлэлцээр хийнэ гэдэг хамгийн чухал зүйл.  

МСҮТ их дээд сургуулиуд холбогдох яам онцгой анхаарч, гар нийлж ажиллахгүй бол боловсон хүчин дээр бодлогоо алдчихсан. Хоёрдугаарт Улсын их хурлын дарга, байнгын хороодын дарга нар холбогдох гишүүд газар дээр нь очиж харж байж шийдвэр гаргахгүй бол 2 жилийн дараа дахиад асуудлаа яриад сууж байх вий. Шийдвэрүүд бодитой, амьдрал ойр байх ёстой. Бид 1 тэрбум доллараар хүнс авдаг. Нөгөө хүнс нь аюулгүй, ямар байгаа нь мэдэгддэггүй. Хавдар, өвчлөл ихсэж залуужсаныг та нар мэдэж байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ