МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Миний мөрөөдөл" өдөрлөгийг зохион байгуулж, 1000 хүүхдэд гарын бэлэг гардуулав
2022.06.16
Орон нутгийн хөгжил

"Миний мөрөөдөл" өдөрлөгийг зохион байгуулж, 1000 хүүхдэд гарын бэлэг гардуулав

"Хассуурь сан" болон “Kids Art”-ийн зүгээс хамтран хүүхэд багачуудын зуны амралтад зориулан "МИНИЙ МӨРӨӨДӨЛ" гар зургийн уралдааныг нийт 1,000 гаруй хүүхдийн дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Энэхүү өдөрлөгийг “Focus on the family”, “Баясах хульж” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Уралдаанд оролцсон болон хүрэлцэн ирсэн 1,000 орчим хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, хүүхдүүд өөрсдийн сонсох дуртай дуучид, бүжигчид, цирк, багачуудын загварын үзүүлбэрийг үзэж сонирхон, Kids Art-ийн зургийн багш нар хүүхдүүдийн нүүрэн дээр өөрсийнх нь дуртай баатрыг будаж, хүүхэд бүрийн инээд цангинасан гайхалтай өдөрлөг боллоо.

ШИНЭ МЭДЭЭ