МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТАНИЛЦ: Дарханы замын ажлын явц
2022.09.15

ТАНИЛЦ: Дарханы замын ажлын явц

Дарханы замын ажлын явцын мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар  мэдээллээ.

9/12-ний байдлаар:
I багцын гүйцэтгэл 94.13%, хоцрогдол 0.16%
II багцын гүйцэтгэл 76.07%, хоцрогдол 9.47%
III багцын гүйцэтгэл 97.56%, хоцрогдол 0.50%
IV багцын гүйцэтгэл 42.48%, хоцрогдол 39.32%
V багцын гүйцэтгэл 95.54%, хоцрогдол 0.01% байна.

ЕСБХБ-ны санхүүжилттэй буюу сүүлд хийгдэж эхэлсэн 5 багц:
I багц 67.46% гүйцэтгэл, 16.90% хоцрогдолтой
II багц 33.16% гүйцэтгэл, 39.64% хоцрогдолтой
III багц 25.40% гүйцэтгэл, 48.23% хоцрогдолтой
IV багц 33.84% гүйцэтгэл, 37.38% хоцрогдолтой
V багц 48.08% гүйцэтгэл, 37.75% хоцрогдолтой байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, "Шинэ сайд дуусдаггүй энэ ажлыг хариуцлагатай зөв удирдаж, бодит үр дүн гаргах байх гэж найдаж байна. Үгүй бол ажлыг нь шүүмжилж, араас нь шахаж шаардаад явна гэдгээ анх томилогдоход нь л хэлсэн. Гол хүндрэл болох цементийн хомсдлыг шийдэх чиглэлд Засгийн Газраас гаалийн албан татварыг он дуустал тэглэх оновчтой шийдвэр гаргажээ. Одоо хилийн тээвэр, ложистикийн асуудлаа зохицуулж чадвал цементийн үнэ бууна гэж найдаж байна. Яамнаас ирүүлсэн дээрх тайланд хоёр урсгалын 10 багц ажлыг газар дээр нь нийт 1326 хүн, 592 техниктэйгээр хийж байгаа гэсэн тоо өгчээ. Гэвч бодит байдалд маш цөөн хүн хүч, техник байна, энэ байдлаар хэзээ дуусах юм бэ гэсэн гомдлыг иргэд байнга ирүүлдэг. Миний хувьд ажлын явц удаан, менежмент муу байгаатай 1000% санал нийлдэг. Тиймээс энэ 10-р сард багтаж дуусна гэдэгт эргэлзэж байна. Наана нь ядаж түр замаа засварлаж, тоос шороогоо багасгах хүсэлтийг холбогдох хүмүүст өглөө" гэв.

ШИНЭ МЭДЭЭ