МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өмнөговь аймагт "Номын сан"-гийн барилгын ажил эхэллээ
2022.10.31

Өмнөговь аймагт "Номын сан"-гийн барилгын ажил эхэллээ

Өмнөговь аймгийн соёлын салбарын 3 дахь том бүтээн байгуулалт "Номын сан"-гийн барилгын ажил эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа анх 2019 онд "Соёлыг дэмжих жил"-ийн хүрээнд санаачлан зураг төсвийг хийлгүүлж байсан бөгөөд Улсын төсвөөс нийт 4,1 тэрбум төгрөгөөр 2022-2024 онд Номын сангийн барилгыг барихаар шийдвэрлүүлсэн юм.

Манай аймагт саяхан Музей, Театр зэрэг соёлын томоохон барилгууд баригдаж дууссан бол одоо Номын сангийн барилга үргэлжлэх боллоо.

Энэхүү номын сан нь гэр бүлийн, хүүхдийн, залуусын чөлөөт уншлагын, бүтээлч ажлын, задгай тавцан дээрх уншлагын танхимууд, кофе шоп зэрэг үйлчилгээний хэсгүүдтэй байх бөгөөд Говийн болоод Дэлхийн хүмүүсийн түүх, соёл, уран зохиол, байгаль, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаарх олон сайхан зохиол бүтээлүүдийг уншигчдад стандартын шаардлага хангасан, тав тухтай орчинд сонирхон таашааж унших боломжийг бүрдүүлэх болно.

ШИНЭ МЭДЭЭ