Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар таван ажлын хэсэг байгуулахаар тогтов
2022.11.10
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар таван ажлын хэсэг байгуулахаар тогтов

Улсын Их Хурлын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны өнөөдрийн (2022.11.09) хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ таван ажлын хэсэг байгуулахаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулав. Үүнд,

1.Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар,

2. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар,

3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал эмнэлгийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар,

4. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд газар тариалангийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Л.Мөнхбаатар, Д.Өнөрболор, Ц.Туваан, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар,

5. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд хүнсний боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тус тус тогтоолын төсөлд тусгасан байна.

Мөн тогтоолын төсөлд дээрх ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус бүрд нь тусгасан бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллуулах боломжтой байх зохицуулалтыг тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Н.Ганибал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд газар тариалангийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлан ажиллах саналаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, газар тариалангийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ буйгаа илэрхийллээ.

Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ