МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Цагаан хаданд хийж буй PCR шинжилгээг аймгийн БОЭТ-д шилжүүлэх боломжтой юу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Аймгийнхаа бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргатай холбогдож ярьсан. Цалингийн хувьд доогуур, гүйцэтгэлийн санхүүжилтийн систем рүү орсноос хойш цалингаа нэмж чадахгүй байна гэдгээ хэлсэн. Тухайлбал 9-дүгээр сарын санхүүжилтээс 40% дутуу, 10-р сараас 40% дутуу гээд санхүүжилт нь дутуу хүрээд ирэхээр энэ байгууллага чинь цалингаа нэмэх биш өрөнд ороод яваад байх юм. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтийн ялангуяа 2,3-дугаар шатлалын эмнэлгүүдэд хэрхэн яаж зохион байгуулж өгөх вэ? Энэ чигээрээ явбал өрөнд орох, эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүнгүй болох, ажлаасаа олноор гарах зэрэг байдал руу орчихоод байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

Цагаан хаданд ХӨСҮТ-ээс очиж PCR шинжилгээ хийж буй. Үүн дээр маш олон хэл ам гарч байна. Боомтын чиглэлээр гарсан хянан шалгах түр хороо хоёр өдрийн өмнө хуралдсан. Шинжилгээний асуудалд авлигал, бөмбөлгийг хагалдаг зүйл байна. Үүнийг аймгйин бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү шилжүүлээд өгчихөж болдоггүй юм уу?

Шинжилгээ хийх тоног төхөөрөмж, хүний нөөц, зарим дутагдалтай мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах боломжтой. Эндээс маш их хэмжээний төлбөр хураамж, орлого төвлөрч байгаа шүү дээ. Шилжүүлээд өгчихвөл тодорхой хэмжээгээр бүсийн оношилгоо, эмчилгээний төв маань өөрсдийн асуудлуудаа шийдэх нөхцөл бүрдэж болно. Цаашдаа боомтуудад эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч ажиллуулах ямар боломж байна вэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ