С.Ганбаатар тэргүүтэй АН-ын төлөөлөгчид Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнд ажиллалаа
2022.11.15
Улстөр

С.Ганбаатар тэргүүтэй АН-ын төлөөлөгчид Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнд ажиллалаа

Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна.

Өнөөдөр /2022.11.14/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнд ажиллав.

Энэхүү уулзалтад Монгол-Америкийн Бизнесийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Стивин Сандерс, Зүүн Өмнөд Азийн бодлого хариуцсан зөвлөх Кейт Лүз, Улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Жон Дейзер, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь анхны суурин төлөөлөгч Майк Митчель нартай Монголын ардчилалд тулгамдсан асуудлууд болон хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ