МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.17

Г.Дамдинням: Газрын маргаантай холбоотой асуудал энэ хуулиар цэгцрэх үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Газартай холбоотой маш их маргаан байдаг. Тухайлбал 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-уул аймгийн Хонгор сумын 9600 га газрыг Их хурлын тогтоолын нэрийг будлиулаад дээрэмдээд авчихсан. Газар нутаг дээрэмддэг, хэн том даргатай аймаг орон нутаг нь бусдыгаа дээрэлхэж дээрэмддэг асуудал энэ хуулиар цэгцрэх үү? Их хурлын тогтоолыг архиваар нь ухаж үзээд зөндөө харсан. Маш их маргаантай байдаг.

Энэ хууль хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хэр уялдаж байгаа вэ? Дархан-уул аймгийн 2-р багийн нутаг дэвсгэрт 3000 орчим иргэн амьдарч буй. Энэ иргэдийг Ширээ нурууныхан гэж нэрлэдэг. Хараа голын баруун эрэг дээр амьдарч байгаа хүмүүс. Энэ газар дээр амьдарч байгаа иргэд нь Дархан-уул аймгийх. Газар нутаг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр. Тэнд нийгмийн дэд бүтэц байхгүй. Тодруулбал сургууль, цэцэрлэг, эмнэлэггүй, төсвийн хөрөнгө оруулалт тавьж болдоггүй. Ийм хэцүү байдалд байгаа юм.

Бодит байдалд хүн хаана амьдарч байна тэнд нийгмийн хэрэгцээг хангаж явах нь төрийн зорилго баймаар. Тус тойргоос сонгогдоод явж байгаа гишүүний хувьд тэнд амьдарч буй иргэд, сонгогчдынхоо асуудлыг шийдье гэхээр газар нутагтай холбоотой асуудлаас болоод чадахгүй нөхцөл үүсдэг. Энэ асуудал уг хуулиар шийдэгдэх үү?

Мөн уул уурхайн хуулиудтайгаа хэрхэн яаж уялдаж байгаа вэ? Өндөр хөгжилтэй улс орнуудад байгалийн баялгийн бодлого гардаг. Энэ нь газрын баялгаас гадна үзэгдэх байдлын баялаг, соёл, түүх зэрэг бүх баялгийг хамруулан тооцдог. Энэ бүхэнтэй хэрхэн уялдуулж хуулиа боловсруулсан бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ