![Дархан-Уул аймгийн бүх сумдын иргэдтэй уулзлаа](https://vip76.mn/media/news/original/2022/11/21/2a83c78593d5f21a22b739aaeaf17871.jpg)
2022.11.21
Барилга, Хот байгуулалт
Дархан-Уул аймгийн бүх сумдын иргэдтэй уулзлаа
Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар хоёр өдрийн турш бүх сумдаар тойрч ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Бид уулзалтаа Дархан сумын 9- 16-р багийн иргэдийн уулзалтаар өндөрлүүлж, хийсэн ажлуудаа тайлагнаж, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. /2022.11.19/
2020 - 2022 онд Дархан-Уул аймагт нийтдээ 178.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
2023 онд Дархан сумын 9-16 багуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
- 9-р багт авто замын их засвар, шинэчлэл
- 9-р багт Музей, номын сангийн цогцолбор
- 14-р багт "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн иж бүрэн талбай, тохижилт
- 15-р багт Хабитат, Мангирт чиглэлийн дулаан хангамжийн II контор
- 15-р багт Үерийн ус зайлуулах суваг
- 13-р багт АШУИС-ийн барилгын өргөтгөл "Спорт заалны барилга"
- 13-р багт АШУИС-ийн дотуур байрны барилгын их засвар зэрэг олон ажлын бүтээн байгуулалтууд үргэлжлэх юм.