МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.01

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр эл асуудлыг хэлэлцсэн үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энд өгсөн мэдээллээр 5 компани онгоцны бензин оруулж ирдэг юм байна. Эдгээр компаниудтай зөвлөлдөж ярьсан уу. Ясыг нь гартал үнийг буулгах боломжгүй байсан уу? Тэр хүмүүстэй ярьж чадахгүйгээр гадны компаниудтай ярих нь та нарт амар байгаа юм уу. Казакстан Киргизстан, Узбекстан яг энэ асуудлаар боймлуулж байгаа. Тажик Болгар улс энэ асуудлаас арай гэж мултарч гарсан. Гадны төрд бензиний эрхээ өгчихөөд махаа зулгааж гарсан тохиолдол бий. Үүнийг судалсан уу?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцсэн үү. Хуулийн 7.2 заалт орж ирэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж ирсэн юм байна лээ. Одоо тэдний дүгнэлтийг авсан уу?

Арслан хонь хоёр хэлэлцээрт орвол хонь мах болдог гэх үг бий. Загасны мах завсартай гэдэг шиг үндэсний бизнес эрхлэгч, нефт импортлогч байвал Монголын Засгийн газар, төрд амар байх бус уу.

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ