МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02

С.Ганбаатар: Мэргэшсэн боловсон хүчинд тавигдах шаардлагад, хэрхэн судалгаа хийв?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Зөвшөөрлийн тухай хууль нь авлигалыг өөхшүүлдэг хууль. Сонсгол хийсэн төдий, ажлын хэсэг байгуулсан төдий, хууль баталсан төдий дохио зангаагаар МАН хол явахгүй. "Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг" шиг юмандаа бодитой бөгөөд сэтгэлээсээ хандмаар байна. Энэ хууль нь хуулиар хориглосон болон, хуульд зөвшөөрөлтэй эхлэхээс заасан бусад төрлийн үйл ажиллагааг иргэн, ААН эрхэлж болно гэж байгаа юм. Одоо 14 чиглэлээр 249 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлээр 114 энгийн зөвшөөрөл байх ёстой боловч, 1600 болон бизнес нь өргөжин тэлсэн.

Стандартыг заавал мөрдөх бус сонгох хэрэглэхээр зохицуулагдсан байгаа. Энэ зүйлсийг эргэн харах цаг болсон. Гишүүд минь энэ асуудал руу нухацтай ормоор байна. Захиргааны хэм, хэмжээний акт буюу дүрэм журмаар асуудлыг шийддэг болсон. Үндсэн хуулиар бол хуульд зөвшөөргөөгүй бол гэж заасан байгаа. Гэтэл одоо дүрэм журмаар монголын ард түмнийг зөвшөөрлөөр дөнгөнд хийж зовоож байгаа. Нийт 89 хуульд нэмэлт өөрчлөлт орох болж байгаа. Монгол орон өнөөдөр мэргэшсэн боловсон хүчний дутагдалд орчихсон байгаа. Сая сая төгрөгөөр мэргэшсэн тусгай зөвшөөрөл, зөвлөх инженер, янз бүрийн шошгуудыг худалдаж авч байгаа мэдээлэл байна. Үүнийг энэ хуульд яаж хаасан вэ?

Мэргэшсэн боловсон хүчинд тавигдах шаардлагад, хэрхэн судалгаа хийв. Үүний цаана мэргэшсэн үнэмлэх, гэрчилгээ, диплом олгоход авлигын асуудал байгаа талаар мэдээлэл байна. Үүнээс хэрхэн сэргийлэв?

Тусгай зөвшөөрөл авахад мэргэжлийн шаардлага тавихын оронд тоног төхөөрөмж, тухайн компанийн чадамж, туршлагыг нэн тэргүүнд тавьж байгаа зарчим, зүйл заалт энэ хуульд бий юу?

Түүний асуултад, ЗГХЭГ-ын хууль,эрх зүйн газрын дарга Н.Мягмар хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ