МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02
Хууль, эрх зүй

С.Ганбаатар: Шударга бус шүүхээс болоод иргэд бухимдаж, гутарч байна. Нэрээ хэрхэн цэвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Шүүхд мэргэжилдээ үнэнч, олон сайхан хүмүүс ажиллаж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн нийтээрээ шүүхийн тогтолцоонд гутарч байна. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог, та нарыг бол сонгодоггүй. Монголоор дүүрэн хулгай байна. Оюу-толгойг тойрсон хулгайн асуудлыг би хорин жил ярьсан. Үүн дээр Монголын шүүх таг. Та нараас ичсэндээ Швейцарын шүүх дүгнэлт гаргаж эхэлж байна. Та нараас ичсэндээ Олон улсын шүүх ажиллаж эхэлж байна шүү дээ. Та нар ажил хийдэггүй. УИХ-ын гишүүд, сэтгүүлчид та нарын өмнөөс ажил хийж байна.

Ийм мундаг, ухаантай царайтай хүмүүс томилогдож байгаа юм байна. Та бүхэн миний хэлсэн ярьсан зүйл дээр хэрхэн, яаж үр дүн болоод өөрчлөлт гаргах вэ. Монголын ард түмэн ядуугаасаа болоод бухимдаж байна. Гэхдээ шударга бус шүүхээс болоод улам ихээр бухимдаж, гутарч байна. Нэрээ хэрхэн яаж цэвэрлэх вэ. Хам хулгайн асуудал буюу /Хөгжлийн банк, Нүүрс г.м/ асуудалд ямар үр дүн гаргах вэ?  

Хуульгүй шүүхгүй, талд бэлчиж байгаа мал шиг, ширэнгийн хуультай мэт улс орныг яаж буцаан эвэнд нь оруулах уу. Та бүхэнд ямар санаа бодол байна, хэрхэн үр дүн гарна гэж харж байна?

Шударга шүүгч нар их байгааг үгүйсгэхгүй. Улс төрчдөөс хараат бус байх асуудал дээр та бүхэнд ямар арга зам байна?

НҮБ-аас Монгол Улсын шүүх тогтолцоо дампуурлын байдалд байгааг хэлчихсэн.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ