МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02

С.Ганбаатар: Хуулийн төслийг боловсруулсан хүмүүс их л ядмаг, яарч сандарч хийсэн байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар :

Энэ хуулийн төсөл орж ирж байгаа нь зөв. Харин хуулийн төслийг боловсруулсан хүмүүс их л ядмаг, яарч сандарсан юм хийсэн шиг байх юм. Тур операторын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх ба 3 ангилалтай байна гэж байна. энэ чинь ерөөсөө Олон улсын аялал жуулчлалын тухай хууль болчихсон юм биш үү. Дотоодын аялал жуулчлалын талаарх асуудалд ийм гуравхан зүйл дээр төвлөрнө гэдэг болохгүй. Үзэл баримтлал дотор. Тур операторын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй болох үндэслэлийг огт тодорхой болгоогүй байна.

Аялал жуулчлалын байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулахдаа гадаадын жуулчдад ялгамжтай байдлаар үнэ тогтоож худалдахыг хориглоно гэж заасан байна. Үүнийг зөвлөлдсөн үү. Үндэслэл нь юу байв?

Жуулчлалын үйл ажиллагаанд хориглох зүйл гээд дурдсан байна. Соёлын биет бус өвийг үүнд яагаад оруулаагүй вэ. Хууль тогтоомж үнэхээр ядмаг байна.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагалдах дээр явж байна лээ. Тусгай зөвшөөрөл тухай бүр тур операторт 12 жилийн хугацаатайгаар газар олгоно гэж байгаа юм. Хуульд заалт нь байхгүй. Юуных нь алдаа юм?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ