МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.05
Хууль, эрх зүй

С.Ганбаатар: Нүүрсний хулгайчид Монгол орныг тонон дээрэмдэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр улс орныг тонон дээрэмдэж байгаа нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох цаг болсон гэж мэдэгдсэн юм. Ингээд түүний ярианы онцлох агуулгыг хүргэе.

  1. Монгол оронд нүүрсний хулгай томоор нүүрлэлэлээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав ажлаа хийхгүй байна. Баримт нь байсаар байхад хулгайчдыг өөгшүүлж байна
  2. Иргэдийн татварын мөнгөөр форм хийлгэж өмсссөн хуулийнхан ажлаа хийхгүй байна. Шүүх,  прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна.
  3. АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг хоосолж, цөлмөн дээрэмдэж байна. Тэд бол нүүрсний хулгайчид гэдгийг би баттай хэлж чадна.
  4. С.Баярцогтод ял оноох ёстой ч түүнийг нь нүүрсчид худалдаад авчихсан. Энэ бол дээд шүүхийн жишээ. Нүүрсчдийг даврааж, тэд нар нь хуулийнхнийг худалдаж авч байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ