УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Энэ хуулийг нягталж сайн бодох ёстой. Ярьж буй олон зүйлүүдийг нягтлах хэрэгтэй. Өнөөдөр хууль, шүүх, прокурор та нар бүгд хам хэрэгтэн болчихсон. Улс төрийн захиалгат хэрэгсэл болчихсон. Гэхдээ энэ бол 30 жил ингээд дагнаад явчихсан. 2012-2016 онд гаарсан. Энэ тогтолцоо ийм арчаагүй болчихсон.
Талбай дээр нэрлээд байгаа зурагтай байгаа улсуудыг гэм зэмгүй гээд хэлчих тэнхэл та нарт байхгүй. Та нар захиалгатай. Хэн хэнийг сугалсан бэ гэдгийг цаагуур чинь ярьж байна. Ийм байдалд татаатунгаадуулна гэдэг та нарын ажил. Тэгэхээр энэ хуулийг эргэж нягталж, харах хэрэгтэй. Хуулийн судлаач, эрдэмтдийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Жишээ нь нийтийн өмчийг хулгайлчихаад байхад ард нийтийн өмнөөс прокурор нэхэмжлэл гаргах ёстой. Өнөөдөр таг. Хам хэрэгтэн болчихсон юм байлгүй таг. Энэ хуульд яаж оруулах вэ гэдгийг ярих хэрэгтэй.
Сүүлийн 6 жил МАН хэнтэй ч ялангуяа удирдлагууд нь хэнтэй ч хуваалцахгүйгээр нүүрсний том хулгайн гэмт хэрэгтнүүд. Жижигхэн загаснуудаа шидэж өгчихөөд амьд гарна гэж байхгүй. Монголын ард түмэн бүгдийг үнэрлэдэг болсон. Гэмгүй хүмүүсийг золиослох эрхгүй.
Засгийн газар УИХ хоёр бол хардагдаж болно. Төсөв баталдаг, хэрэгжүүлдэг, төрийн өмчийн асуудлаар шийдвэр гаргадаг, төрийн өмчийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр үүнд Ерөнхийлөгч шүүх засаглалын тэргүүний хувьд Монгол улсыг татаатунгаадуулахгүйгээр шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Нүүрсчдээс мөнгө аваагүй л бол.
Тэгэхээр энэ хуульд олон санал, санаачилгуудыг оруулах хэрэгтэй. Хэд хэдэн хуульч гишүүд ярьсан. Би ер нь хуулийн асуудалд болж өгвөл дуугарахгүй байхыг хичээдэг. Оюутолгойн асуудалд 20 жил та нар таг байсан. Энэ зөвхөн олон улсад л яригддаг.
Засаж залруулах санаачилга гаргаж байгаа нь зөв. миний санал бол эрх зүйн эрдэмтэд дуу хоолойгоо оролцуулмаар байна. Яаралтай гадаа жагсаж байгаа хүмүүс уг хуульд санал, бодлоо оролцуулах ёстой. Тэдний саналыг сонсох хэрэгтэй.