С.Ганбаатар: "ЭТТ" компанийн хувьцааг нийтэд ил болгохыг эсэргүүцэж байна
2022.12.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: "ЭТТ" компанийн хувьцааг нийтэд ил болгохыг эсэргүүцэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: "Биржийн тухай хуулийг эцэслэн батлахтай холбогдуулан тогтоол төсөл орж ирсэн. Гуя дагаж, хүзүү гэдэг шиг нүүрсний хулгайчид" Эрдэнэс тавантолгой" ХК тэр чигт нь хувьчилж авах тухай санаархал буюу Эрдэнэс тавантолгойн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн тухай тогтоолыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. "Эрдэнэт үйлдвэрийн" 49 хувийг хувьчлах гэж оролдсоноос болж, Сайханбилэгийн засгийн газар бөөрөө гаргуулсан. Өнөөдөр "ЭТТ" компанийг хулгай болчихлоо ил тод болгоё гээд хувьчилж болохгүй. Харин МАН-аас гүйцэтгэх захирлын тавиад хэдэн зуун сая доллар хулгай хийгээд тэрийгээ тавьсан эздэдээ тарааж өгсөн энэ асуудлаа, гэрээнүүдийг ил болгох нь чухал болохоос биш өмчийн эзэнд энэ тогтоол ямар ч хамаагүй. Ил тод биш хулгай хийсэн нь Эрдэнэс тавантолгой компанийн 100 хувь эзэн болсон монголын ард түмэн буруугүй. Тэдэнд хариуцлага тооцох гэж байгаа  Энэ тогтоолын төслөө өөрчилж, хэлэлцэх асуудлаас хас гэдгийг зүйл хэлсэн" гэв.

ШИНЭ МЭДЭЭ