2023.01.17
Эдийн засаг, Худалдаа
Төсвийн ил тод байдал хангагдана
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр бүхий гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улс нь 2012 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт, Төсвийн хүрээний мэдэгдэлд 30 удаагийн өөрчлөлт хийсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Дээрх нөхцөл байдлаас харвал, төсвийн тусгай нөхцөл шаардлагыг төсөв батлах болон тодорхой арга хэмжээний шийдвэр гаргах зорилгоор түр түдгэлзүүлэх зэргээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилгыг алдагдуулсан байх эрсдэлтэй гэж сэрдэх үндэслэл бүрдэж байна. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмууд алдагдах нөхцөл болж байна.
Нөгөө талаас Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байна. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт нь авсан зээл, тусламжийг хэрхэн үр дүнтэй зарцуулах асуудал ярьдаг ч анх авахдаа ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна.
Иймд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдэх, улмаар төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15
Төсвийн ил, тод байдал хангагдана
2023.07.06
2022 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа
2023.07.06
Төсвийн ил тод байдал хангагдана
2023.01.17