МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Сэтгэмж” цогцолбор сургууль шинэ өргөтгөлтэй боллоо
2023.02.13
Барилга, Хот байгуулалт

“Сэтгэмж” цогцолбор сургууль шинэ өргөтгөлтэй боллоо

Баянгол дүүргийн 11-р хороонд байрлалтай Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Сургуулийн өргөтгөлийн ажил 2018 онд эхэлсэн ч санхүүжилтийн асуудлаас шалтгаан удаашралтай байсан. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021 онд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж 2022 оны улсын нэгдсэн төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгуулан ажилласнаар ийнхүү ажил дуусаж, нээлтээ хийв.

640 хүүхдийн суудалтай, стандартад нийцсэн урлаг, спортын заал бүхий тус эрдмийн өргөөнд багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч, багачууд тав тухтай хичээллэх боломж бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "50 жилийн ойн босгон дээрээ өргөтгөл сургуулиа нээсэн “Сэтгэмж” цогцолбороор овоглодог хэн бүхэнд өндөр амжилт хүсэж, баяр хүргэе" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ