МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.17
Хууль, эрх зүй

Г.Дамдиннням: Хуулийг засаж залруулж оруулж ирэх зайлшгүй шаардлагатай

Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Г.Дамдинням:

Бүх л сошиал платформууд цаашдаа хөгжинө. Зохицуулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. зохицуулалт огт байхгүй гэж хэлж болохгүй. Иргэд төр засгаа, хэн нэгний буруутай үйлдлийг шүүмжлэх эрхтэй. Тэр нь нээлттэй байх ёстой. Гагцхүү бодит өөрийнхөө дүр төрхөөр л байх ёстой. Үүнд ямар асуудал яригдаад байна гэхээр компанийн гэрчилгээ, сургуулийн диплом, өөрийнхөө гадаад паспортыг хуурамчаар хийх нь хуулиараа хууль бус шүү дээ. Тролл аккаунт гэдэг чинь яг л энэ юм.

Өөрөөс нь өөр хуурамч хүн үүсгээд хүн доромжлоод буй асуудал яригдаж байгаа. Үүнийг зохицуулахдаа нэг хүний эрх нөгөө хүний эрхэд очиж зогсдог энэ эрх зүй, ардчилалын зарчимдаа суурилж, бодит хүмүүс өөрсдөө ороод шүүмжилнэ үү, доромжилно уу энэ нь нээлттэй байх зохицуулалтыг хийх ёстой юм байна лээ.

Энэ асуудал зөвхөн манай улсынх бус дэлхий даяар л тохиолддог. Герман Япон Европын орнууд мөн АНУ-д ч яригдаж байна. Өмнөх сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нөлөөлсөн асуудал судлагдаад явж л байна шүү дээ.

Хэн нэгнийг гутааж доромжилж улс төр, эрх мэдлийн давуу тал олдог хүмүүст том зэвсэг юм шиг байгаа юм. Үүнийгээ хамгаалж үлдэхийн тулд зарим нь дэвшиж, давшицгааж байна. Энийгээ ялгаж салгаж байгаа байх. Тиймээс энэ хуулийг одоо байгаа хэлбэрээр нь төр бүрэн хэмжээнд хянах зохицуулалтыг оруулах нь буруу. Харин иргэд өөрөө бодит дүр төрхөөрөө ороод төр засаг, улс төрч дарга нараа шүүмжилнэ үү тэр бол хамаагүй.

Хуурамч бичиг баримт үйлдэх нь хуулийн зохицуулалттай учраас үүгээрээ шийдэгдээд явдаг орчныг нь бүрдүүлэхэд болох зүйл юм. ер нь бусад улс орнууд ч ингэж шийдээд явж буй. Энэ хуулийг засаж залруулж оруулж ирээд зайлшгүй зохицуулах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ